2009-11-06 14:07:38

Нидерландад Хатан хааны өдрийг тэмдэглэдэг уламжлалтай ба энэ өдөр хатан хааны кортежийг үзэхээр цугларсан хүмүүс рүү "Судзуки” машинтай нэгэн үл мэдэгдэх хүн маш хурдтайгаар дайран орсон хэрэг гарав. Хатан хаан Беатрис нь гэр бүлийн хамт онгорхой автобусаар зорчин явж байсан ба энэхүү эмгэнэлт явдлын гэрч нь болсон байна. Английн Daily Mail-ийн мэдээлж байгаагаар, энэхүү явдлын үр дүнд 4 хүн газар дээрээ нас барсан ба 14 хүн гэмтэл авсан байна. Азаар хааны гэр бүлийнхэн осолд өртөөгүй өнгөрчээ. Цагдаагийнхан уг хэргийг мөрдөөд эхэлсэн гэнэ.









Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: